Зургийн цомог

Бусад

Whatismyip

IP

Хэрэглэгч нэвтрэх

Хаан банк ханш

Царгасны бургалтай

 

ЦАРГАСНЫ “БУРГАЛТАЙ” СОРТ

Таримлын нэр: Царгас

Гарал: Medicogo Falcata х M.Sativa эрлийз, селекцийн аргаар 1986 онд гарган авсан.

Ботаник, морфлогийн шинж тэмдэг:

Овог: Fabaceae Lindl. (Leguminosae Juss.)

Төрөл: Medicаgo L.   

Зүйл: M. varia.  

      

Царгас нь олон наст буурцагт ургамал. Бут: Хагас босоо хэлбэртэй. Навч: Урт 1.6 см, өргөн 0.7 см

Цэцэг: Өнгө шар алаг, нэг ишин дээр 13-15 баг цэцэгтэй, өргөн  2.2 мм, урт 5.1 мм,

Буурцаг: Хадуур хэлбэртэй, бор хүрэн өнгөтэй, нэг буурцгандаа 3-4 ш, бөөр хэлбэрийн үртэй.

Биологи, аж ахуйн шинж чанарууд:

Царгас нь амьдралын анхны жилдээ тарьснаас хойш 65-70 хоног ургалт нь үргэлжлээд 4-5 найлзууртай, 18-26 см өндөртэй  салаалалтын үе шатандаа өвөлжилтөнд шилжинэ.

Амьдралын 2 ба дараагийн  жилүүдэд хаврын сэргэн ургалтаас-цэцэглэлт хүртэл 50-55 хоног, үр боловсролт хүртэл 115-120 хоног ургалт нь үргэлжлэх ба  92.2-96.0 хувийн  өвөлжих  чадвартай.

Ойт хээрийн бүсийн усалгаагүй нөхцөлд (Зүүнхараа) 50-80 кг/га үрийн, 3000-4000 кг/га өвсний ургац, усалгаатай нөхцөлд (Сэлэнгэ Цагаантолгой) 100-120 кг/га үрийн, 7000-12000 кг/га өвсний ургац, Увс Хархираагийн усалгаатай нөхцөлд үрийн 310-350 кг/га, өвсний 9700-13000 кг/га ургац өгч байв. 1000 үрийн жин 1.9- 2.0 г.

Болц: Орой болцтой. Налалт: Тэсвэртэй. Асгаралт: Бутны нийт буурцагийн 85-95 хувь хүрэнтэх үед асгарна.

Идэмж, шимт чанар:

Царгасны цэцэглэх  үеийн хуурай бодисын 12.6-15.6 хувь нь протеин 19.0-21.5  хувь нь эслэг байна.  1 кг өвс нь 9.3-9.9 MJ солилцлын энерги, 93-118 г протеинтой.

Ашиглалт:

Царгас нь уургийн өндөр агууламжтай  тул бүх төрлийн мал сайн иддэг ба таримал хадлан бэлчээр болон атаршсан тариалангийн талбайн нөхөн сэргээлтэнд тариалж хөрсний бүтэц, үржил шимийг сайжруулахад ашиглана. Усалгаатай  нөхцөлд ургалтын хугацаанд 2-3 удаа хэнзийн ургац авах буюу мал  бэлчээрлүүлэх боломжтой. Царгасыг тарьснаас хойш үрэнд 5-7 жил, тэжээл болон таримал  бэлчээрт 6-8 жил дараалан ашиглах боломжтой ба хөрсний хагалгааны гүнд 1 га-д 8000-12000 кг ургамлын үлдэгдэлийг хуримтлуулан  хөрсний бүтэцийг сайжруулж, азотоор баяжуулдаг.

Манай хаяг

УБ, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж,

Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Утас: 976-11-341572

          976-11-341936

Факс: 976-11-341518

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

БОЛЖ өөрчлөгдсөн болно.

 

>>Дэлгэрэнгүй