Саман Ерхөг

Нийтлэгдсэн Tuesday, 15 April 2014 02:51
Бичсэн Admin

 

САМАН ЕРХӨГИЙН ТАРИМАЛЖСАН “ЧУЛУУТ” СОРТ  

Таримлын нэр: Саман ерхөг.

Гарал: Нутгийн дээжээс  энгийн бөөний  болон  негатив сонголтын аргаар 2011 онд  гаргасан.

Ботаник, морфлогийн шинж тэмдэг:

       Овог: Poaceae Barnhart (Gramineae Juss.)

       Төрөл: Agropyron Gaertn.

       Зүйл: A. cristatum (M.Bieb.) Beauv.

Эхний  жил  5-6 найлзууртай, 18.0-19.8 см өндөр ургаж  өвөлжилтөнд шилждэг. Дараагийн жилүүдэд, хавар эрт 4-р сарын эхээр сэргэн ургаж, 6-р сард цэцэглэж, 8-р сарын сүүлчээр үрлэнэ. Бутны хэлбэр эгц босоо.

Биологи, аж ахуйн шинж чанарууд:

Ерхөг үетний овгийн зусах хэвт хөгжилтэй, хуурайсаг олон наст үет ургамал. Сахлаг үндэстэй, сийрэг бутаар ургадаг, эгц босоо иштэй, ишиндээ 2-3 үетэй.  Навч цөөн, нарийн, 5-8 см урт,  ишний уг орчимд байрладаг. Сам хэлбэрийн шулуун 5.0-6.5 см урт, 1.5-1.9 см өргөн түрүүтэй бөгөөд голоосоо хажуу тийш дэрвийсэн шигүү түрүүхэйнүүдтэй. Нэг түрүүхэйдээ 5-7 цэцэгтэй.  Гонзгойвтор зуйван үртэй, үрийн гадарга гөлгөр. Өвсний ургац  3040-3480 кг/га, үрийн ургац 150-180 кг/га. 1000 үрийн жин  2.0-2.4 г.

Идэмж, шимт чанар:

Шимт чанараар өндөр, идэмж сайн, бүх төрлийн мал жилийн аль ч улиралд сайн иддэг, хэнзлэлт сайтай. Цэцэглэлтийн үеийн хуурай бодист протеин  11.7-12.9 %, тос 4.42 %, АХБ 55.9%, эслэг 21.7% агуулагддаг.

Ашиглалт:

Таримал хадлан, бэлчээр бий болгох, талхлагдсан хөрсийг нөхөн сайжруулах, зүлэгжүүлэхэд нэн тохиромжтой.