Зургийн цомог

Бусад

Whatismyip

IP

Хэрэглэгч нэвтрэх

Хаан банк ханш

Царгас

 

Царгас

 

 

1954-1958 онд эрдэм шинжилгээний ахлах ажилтан И.Хайсан ЗХУ-ын хөх царгасыг нутгийн царгастай өөр хооронд нь тоос хүртээх замаар эрлийзжүүлэлт явуулан гарган авсан ба 1978 онд нутагшиж 1986 онд сортоор батлагдсан байна.

Царгасны цэцэглэх үеийн хуурай бодисын 12.69-16.23 хувь нь протейн, 18.34-22.61 хувь нь эслэг байх ба таримал тэжээл, хадлан бий болгох, хөрс ургамалан нөмрөгийг сайжруулах, нөхөн сэргээх хийгээд уураг витаминт тэжээлийн түүхий эдэд нэн тохиромжтой. Царгас нь хөрсөнд жил бүр 50-100 кг хүртэл биологийн азот хуримтлуулах чадавхитай, ган ба хүйтэнд тэсвэртэй.

Таних онцлог: 70-90 см өндөр босоо иштэй, бутаар ургадаг, чийгсүү-хуурайсаг олон наст өвслөг буурцагтан. Гурвалсан нийлмэл навчтай, навчинцар 7-11 мм өргөн, 16-21 см урт, тонгоруу-өндгөрхүү, оройдоо шүдэрхэг. Дэлбэ цайвардуу шар юмуу алтлаг шар, багцагтаа 9-13 цэцэгтэй, толгойрхуу багцагийн урт, 2-3 см, өргөн 1.2-1.6 см, буурцаг хадуур маягтай боловч заримдаа бараг шулуун, хүрэн бор, 11-16 мм урт, 2-2.5 мм өргөн, нэг буурцагтаа 2-3 үртэй, тэр нь бөөр хэлбэртэй, цайвар бор, бор шаргалдуу өнгөтэй, уртаараа 1.7 мм, өргөнөөрөө 1.1 мм, зузаанаараа 0.6 мм. Бургалтай сортын царгасны үр 1000 үрийн жин 1.56 гр.

Хөгжлийн хэм: 5-р сарын эхээр ургаж, цэцэглэлт нь 7-8 сар хүртэл үргэлжлээд 9-р сард үрлэнэ.

Тархац: Ойт хээрийн бүслүүр, хээрийн бүс, Дорнод Монгол, Их нууруудын хотгорт нутагшуулсан.

Биологийн онцлог:

“Бургалтай” сортын царгас нь нутгийн зэрлэг шар царгасыг бодвол эгц босоо иштэй, харьцангуй өндөр ургадаг. Хүчирхэг голлосон үндэстэй, угаараа салаалж мөчирлөсөн 70-90 см босоо шулуун иштэй, хар ногоон өнгийн 15-25 мм урт, өргөн гурвалсан навчтай, шар, цайвар, хөх, цэнхэр ногоовтор, ногоон өнгө алгалсан 14-20 ширхэг цэцэг бүхий нийлмэл цацаг баг цэцэгтэй. Нэг буурцагтаа 3-8 ш үртэй, 1000 үрийн жин 1.4-2.17г байдаг. Уг сорт нь энгийн мөрөөр тариалахад 3.5-3.8 ц/га үрийн биологийн боломжит ургацтай. “Бургалтай” сорт нь хөрс цаг уурын онцлог, нөхцлөөс хамаарч анхны жил 10-30 см өндөр, нэг бутандаа 5-10 ш найлзуур бүхий 3-6 ш гурвалсан навч үүсгээд 10-р сард хагдарч өвлийн тайван байдалд шилжинэ. Хүйтэнд тэсвэртэй учир өвөлжилтийг маш сайн даадаг. Соёололтын үед -3-60С, цасан бүрхүүлтэй нөхцөлд -400С-ийн хүйтнийг тэсвэрлэнэ. Хоёр ба дараачийн жилүүдийн 4-р сарын сүүлч, 5-р сарын эхээр сэргэн ургаж эхлэх бөгөөд үр бүрэн боловсрох хүртлээ 125-130 хоног шаардана. “Бургалтай” сортыг манай орны байгаль цаг уурын янз бүрийн бүс, бүслүүрт, усалгаатай, усалгаагүй нөхцөлд сорьж туршихад сайн зохицон ургаж, өвөлжилт сайтай, өвчин, хортон, ган, хүйтэнд тэсвэртэй болохоо харуулсан юм. Ойт хээрийн бүсийн усалгаагүй нөхцөлд 25-30 ц/га өвсний, 0.5-0.8 ц/га үрийн, баруун монголын усалгаатай нөхцөлд 50-60 ц/га өвс, 1.5-2.0 ц/га үрийн ургац өгөх боломжтой нь тогтоогдсон.

 

Манай хаяг

УБ, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж,

Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Утас: 976-11-341572

          976-11-341936

Факс: 976-11-341518

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

БОЛЖ өөрчлөгдсөн болно.

 

>>Дэлгэрэнгүй