Зургийн цомог

Бусад

Whatismyip

IP

Хэрэглэгч нэвтрэх

Хаан банк ханш

Бэлчээрийн мониторинг зураглалын лаборатори

 

Монгол орны бэлчээр хадлангийн ургамлын бүлгэмдлийн хэв шинжийн ургац, байрлал, тархац, бэлчээрийн даац, нөөцийг тогтоох, тогтвортой  ашиглах сэлгээний хувилбаруудыг боловсруулсан. Экологийн бүсийг төлөөлүүлэн 6 аймгийн 23 сумын  60 цэгийг хамруулан  бэлчээрийн ургамлын мониторингийн судалгаа явуулж, монгол улсын хэмжээнд бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах заавар зөвлөмжөөр ханган дараахь чиглэлээр судалгааны ажлыг гүйцэтгэж байна.  Үүнд:

-          Бэлчээр, хадлангийн ургамлын бүтээмж, нөхөн сэргэх чадавхи

-          Бэлчээр, хадлангийн ургамалжлын ашиглалт, нөөц, даацын үнэлгээ

-          Бэлчээр, хадлангийн ургамалжлын төлөв байдал, доройтлын үнэлгээ

-    Бэлчээр, хадлангийн газрын ашиглалтыг тогтоох, даацын үнэлгээ  

Монгол орны бэлчээрийн газрын тэжээлийн нөөцийг жилийн дунджаар 83 сая  хонь толгой   барих чадавхитайг тогтоожээ. Гэхдээ бэлчээрийн ургац цаг уурын нөхцлөөс хамааран жилээс жилд байнга хэлбэлздэг учраас даацыг тооцохдоо хур тунадас сайтай жил  гантай, хэвийн жилүүдээр ялгавартай  гаргахыг, өнтэй жил малын тоог 10-15хувиар өсгөх харин гантай  жилүүдэд 20-30  хувиар бууруулах замаар бэлчээрийн  бодит даацанд тулгуурлан малын тоо толгойг бодлогоор зохицуулах шаардлагатайг тогтоосон.

Тус лаборатори нь Бэлчээр-хадлангийн зураглал даац нөөцийн ажлыг хийж, 1:100 000 машстабын зураг хийж байна.

 

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, хот орчмын бэлчээрийн даацын төлөв байдлыг тогтоох зураглалыг хийж туршсан.  

Халх голын ай сав газрын бэлчээр тэжээлийн нөөцийг тогтоох судалгааны материалыг боловсруулан тэжээлийн нөөцийг тогтоов.

 

Манай хаяг

УБ, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж,

Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Утас: 976-11-341572

          976-11-341936

Факс: 976-11-341518

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

БОЛЖ өөрчлөгдсөн болно.

 

>>Дэлгэрэнгүй