Зургийн цомог

Бусад

Whatismyip

IP

Хэрэглэгч нэвтрэх

Хаан банк ханш

Малын генетик, нөхөн үржихүйн биотехнологийн лаборатори

 

 

Үйл ажиллагааны чиглэл: Мал аж ахуйн судлалд орчин үеийн удам зүй, селекци, биотехнологийн ололтыг ашиглан малын үржил, ашиг шимийн чанарыг сайжруулах зорилготой дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Өндөр ашиг шимтэй хээлтүүлэгчийн үр  болон  хөврөл  гүн хөлдөөж хадгалах
Гүн хөлдөөсөн үр, хөврөлийг ашиглан эрлийз  болон цэвэр үүлдрийн мал гарган авах
Үхэр, сарлаг, хонь, ямааны хөврөл шилжүүлэн суулгах,  өндгөн эс гадна орчинд өсгөвөрлөх болон үр тогтоох
Малын удам зүйн онцлог, өвөрмөц шинж чанарыг молекул биологийн аргаар судлах
Малын генетик нөөц, олон янз байдлыг илрүүлэх, генийн мэдээллийн сан бүрдүүлэх, бүртгүүлэх

Үр дүн: Малын нөхөн үржихүйн биотехнологи, генетикийн чиглэлээр ШУТ-ийн болон ОСС-ны төслүүдийг хэрэгжүүлж, судалгааны ажлын үр дүнд Орхон, Ерөө, Хангай үүлдрийн хуцны 5000 тун, Суффолк үүлдрийн хуцны 10000 тун үр, Альпин үүлдрийн ухнын 300 тун, мах-сүүний чиглэлийн Монбельярд үүлдрийн бухны 200 тун үр гүн хөлдөөн хадгалж байна.  Манай судлаачид зохиомол хээлтүүлэг, биотехнологийн аргаар махны шинэ хэвшлийн Суффолк-Монголын эрлийз 700 гаруй хонь гарган авсаны гадна ОСС-ны төслийн хүрээнд  үхэр, сарлагийн ооцитийг гадна орчинд өсгөвөрлөж үр тогтоох туршилтыг эхлэн хэрэгжүүлж байна.

Давуу тал: Олон жилийн туршлагатай  баг ажилладаг бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан

 

МАЛЫН ГЕНЕТИК, НӨХӨН ҮРЖИХҮЙН БИОТЕХНОЛОГИЙН ЛАБОРАТОРИ

Манай хаяг

УБ, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж,

Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Утас: 976-11-341572

          976-11-341936

Факс: 976-11-341518

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

БОЛЖ өөрчлөгдсөн болно.

 

>>Дэлгэрэнгүй