Зургийн цомог

Бусад

Whatismyip

IP

Хэрэглэгч нэвтрэх

Хаан банк ханш

Тэжээл үнэлгээний лаборатори

 Тэжээл үнэлгээний лаборатори нь 1970-аад оноос эхлэн малын тэжээлийн түүхий эд болон тэжээлийн химийн найрлагыг судлаж өнөөг хүртэл баялаг материал хуримтлуулсан байна. Олон жилийн судалгааны дүнгээс үзэхэд монгол орны  бэлчээрийн ургамал зун-намрын улиралд уураг, витамин, эрдэс бодисоор баялаг, биологийн идэвхит бодисыг агуулж байдаг бөгөөд шингэц сайтай, сайн чанарын хямд тэжээл болохыг тогтоожээ.

Бэлчээр, хадангийн өвс, ургамал болон ургамал амьтны гаралтай тэжээл бэлтгэж хэрэглэж байгаа тэжээлийн найрлага, шимт чанарын талаарх олон жилийн судалгааны материалыг эмхтгэн “Тэжээлийн шимт чанарын хүрд”, “Мал сүргийн тэжээлийн маллагаа, тэжээллэг”, “Монгол орны тэжээлийн ургамлууд” зэрэг ном, төрөл бүрийн малд зориулсан тэжээлийн жор, норм, тэжээлийн техникийн шаарлагын 15, шинжилгээний аргын 11 стандарт, бэлчээрийн ургамал, малын тэжээлийн найрлага тогтоох арга зүйнүүдийг боловсруулан баталгаажуулсан нь үйлдвэрлэлд өргөн нэвтэрсэн байна.

ЛАБОРАТОРИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО:

Тэжээл үнэлгээний экспертиз лабораторийн зорилго нь баталсан хуваарь буюу эрх бүхий байгууллагын шийдвэрээр оноосон үүргийн дагуу бүтээгдэхүүний чанарт хяналт явуулах, стандартын мөрдөлт шалгах, маргаан таслах, бүтээгдэхүүнийг бөөнөөр болон цувралаар үйлдвэрлэх зөвшөөрөл өгөх, баталгаажилтын үед сорилт туршилт, магадлан шинжилгээ хийж үнэн зөв дүгнэлт гаргах болон эрдэм шинжилгээний ажлын туршилтын  дээжинд задлан шинжилгээ хийж зүй тогтлыг илрүүлэхэд оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Монгол улсын хэмжээнд бэлчээрийн ногоо, хагд, хадлангийн өвс, таримал ургамал, бүх төрлийн малд зориулж үйлдвэрийн аргаар бэлтгэсэн тэжээл, яс, яс-махны гурил, импортоор орж ирсэн малын тэжээлд үнэлгээ хийх.

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  1. Малын тэжээлийн химийн найрлагын иж бүрэн үнэлгээ хийх.

Үүнд:

v  Анхны чийг

v  Нийт уураг

v  Нийт эслэг

v  Нийт тослог

v  Нийт үнс

v  Эсийн хананы бүтэц (СОУЭ, ХОУЭ, Целлюлоз, геммицеллюлоз, лигнин)

  1. Малын тэжээлийн норм жорд шаардагдах макро, микро элеменетүүдийг (Ca.P.Mg.Fe.Na.Cu.Zn.K) тодорхойлох.
  2. Тэжээлийн органик бодисын шингэц болон солилцлын энергийг тооцох.
  3. Төрөл бүрийн малын тэжээлийн норм  жор боловсруулах.

ҮР ДҮН:

Тэжээл үнэлгээний лаборатори нь малын бүх төрлийн тэжээл, тэжээлийн найрлагад орох түүхий эдийн шимт чанарыг тогтоодог улсын итгэмжлэгдсэн лаборатори ба Монгол орны бэлчээрийн 201 төрлийн хэв шинжийн ургамлын химийн найрлага, тэжээлийн ач холбогдолтой 600 зүйл ургамлын шимт чанарыг тогтоогоод байна.

            Малын тэжээлийн 10 гаруй төрлийн балансжуулсан жор боловсруулж шингэц, шимт чанарыг тодорхойлж баталгаажуулан улмаар тэжээлийн цехэд үйлдвэрлэж байна.

 

Манай хаяг

УБ, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж,

Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Утас: 976-11-341572

          976-11-341936

Факс: 976-11-341518

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

БОЛЖ өөрчлөгдсөн болно.

 

>>Дэлгэрэнгүй