Тэжээлийн ургамлын эдийн өсгөврийн лабаратори

 

Тэжээлийн ургамлын генофондод хадгалагдаж байгаа тэжээлийн  ач холбогдолтой үрийн нөөц багатай тарималууд болон хадгалалтын явцад үрийн соёололтоо хялбархан алддаг зарим ургамлыг хурдавчилсан нөхцөлд / In vitro / өсгөвөрлөн үржүүлж селекцийн эх материалыг лабораторид бэлтгэх зорилготой дараахь ажлыг хийнэ. Үүнд:

  1. Тэжээлийн ач холбогдолтой үрийн нөөц багатай зарим ургамлын үрийг ин витро нөхцөлд ургамлын бичил өсгөвөр гаргах, хүлэмжээр дамжуулан туршлагын талбайд шилжүүлж эх материал бэлтгэх.
  2. Хадгалалтын явцад үрийн соёололт нь богино хугацаанд алдагддаг зарим ургамлын үрийн хадгалалтын хугацааг уртасгах арга боловсруулах.
  3. Нутгийн царгас,ерхөгийн сорт, дээжид каротип, кариологийн судалгаа явуулах.
  4. Ган хүйтэн зэрэг орчны таагүй нөхцөлд тэсвэртэй трангсен царгас гарган авах

 

Малын тэжээлийн шимт чанар өндөртэй үетэн, буурцагтан, сөөгөнцөр ургамлын  Medicago varia, Bromus inermus, Stipa sibirica, Caragana mycrophylla, Kochia prostratа зүйлүүдийг ин витро нөхцөлд  үрийн талаас каллусаар дамжуулан нахиа үүсгэж үндэслүүлэхэд анхдагч эксплантаас бичил ургамаланцарын үүсэлт 71.7-86.6 хувьтай байна. Үхэр харганы ургаж үржих болон үрийн амьдрах чадвар сайн байсан бол орог тэсэг, дэлхээ тогторгоны ургалт харганаас доогуур үзүүлэлттэй байна. Мөн судалгааны явцад дэлхээ тогторгоно, орог тэсгийн үр соёололтоо амархан алдаж байсан төдийгүй шинэ үрийн соёололт 90 гаруй хувьтай байсан бол ердийн нөхцөлд 2 сар орчим хадгалсан үрийн соёололт 60 орчим хувь хүртэл буурч байв.

 

Манай хаяг

УБ, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж,

Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Утас: 976-11-341572

          976-11-341936

Факс: 976-11-341518

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

>>Дэлгэрэнгүй