Бургалтай сортын эх

 

 

 

Монгол орны нөхцөлд таримлаар болон зэрлэгээр ургадаг малын тэжээлийн үнэт ургамал болох царгасны биомасс, шимт чанар,стресс тэсвэрийг харьцуулан судалж, царгасны геномд ургамлын өсөлтийг идэвхжүүлэгч AtGRF2 (Arabidopsis thaliana growth-regulating factor 2) ген шилжүүлэн суулгаж царгасны биомассыг нэмэгдүүлэхэд зорилготойгоор тус ажлыг хийсэн бөгөөд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан.

Үүнд:

1. Царгасны зүйл, сортын биомасс, тэжээллэг чанарыг харьцуулах

2. Царгасны зүйл, сортын ган, давсанд тэсвэрлэх чадварыг харьцуулах

3. “Бургалтай” сортыг эдийн өсгөврийн аргаар ургуулахад тохиромжтой эксплантын эх үүсвэр, тэжээлт орчин дах өсөлтийн бодисуудын концентраци, харьцааг эдийн өсгөврийн үе шат бүрт тогтоох

4. Царгасны геномд AtGRF2 ген шилжүүлэн суулгах тохиромжит нөхцлийг тогтоох

5. Шилжмэл гентэй ургамал (T0) гарган авах, шалган батлах

6. Шилжмэл гентэй ургамлыг “Бургалтай” сортын эх ургамалтай гадаад шинжээр харьцуулах Бид судалгааны ажлаараа Царгасны “Бургалтай” сорт (Medicago varia Marthz)-ын стресс тэсвэрийг эцэг эх (Medicago falcata L., Medicago sativa L.) болон Өвөрмонголын “Нутаг бэлчээр-2” сорт (Medicago varia Martyn)-той харьцуулан үнэлж, эдийн өсгөврийн аргаар үржүүлэх тохиромжтой нөхцлийг тогтоож, орчин үеийн биотехнологийн дэвшилтэт аргуудын нэг Агробактер ашиглан ген шилжүүлэх туршилт судалгааг Монгол оронд нутагшуулсан.

Ингэснээр царгасны төрлийн ургамлуудыг генийн инженерчлэлийн аргаар сайжруулж шимт чанар сайтай, стресст тэсвэртэй, өндөр ургацтай малын тэжээлийн ургамал бий болгох боломжийг нээхийн зэрэгцээ царгасны сорт, дээжүүдийн стресс тэсвэрийг харьцуулан судалснаар ганд тэсвэртэй сорт гаргахад ашиглах селекцийн эх материал сонгоход чухал нөлөөтэй судалгаа болсон. Арабидопсис-ын ургамлаас ялгасан ургамлын баганан эсийн хэмжээг нэмэгдүүлдэг AtGRF2 генийг царгасны “Бургалтай” сортод Агробактер ашиглан шилжүүлэн суулгахад трансформацийн бүтээмж 3.0%, трансген ургамлын Т1 удамд AtGRF2 генийн удамшил 3:1 харьцаагаар удамшиж байв. AtGRF2 ген шилжин орсон трансген ургамлыг “Бургалтай” сортын эх ургамалтай харьцуулахад өндөр 8.1 см-ээр, найлзуурын тоо 0.8-аар, үеийн тоо 8.5-аар, навчны тоо 62-оор, навчны урт 0.4 см-ээр, навчны өргөн 0.1 см-ээр, навчны талбай 0.7 см2-аар нэмэгдэж байна.

Зураг 1. AtGRF2 ген шилжин орсон трансген ургамлын навчны хэмжээг “Бургалтай” сортын эх ургамалтай харьцуулсан байдал А: Хяналт буюу “Бургалтай” сортын эх ургамал, Б: T6, В: T8, Г: T11, Д: T12, Е: T13, Ж: T15, З: T22

 

 

 

 

 

Зураг 2. “Бургалтай” сортын эх ургамал болон AtGRF2 ген шилжсэн трансген ургамлын ургасан байдал. А. Хөрсөнд шилжүүлэн суулгаснаас 30 хоногийн дараа, Б. Хөрсөнд шилжүүлэн суулгаснаас 90 хоногийн дараа (зүүн талаас “Бургалтай” сортын эх ургамал, AtGRF2 ген шилжсэн трансген ургамал)

 

 

 

 

Зураг 3. AtGRF2 ген шилжин орсон трансген ургамлын ургалт ба цэцэглэлт

А: T6, Б: T8, В:T11, Г:T12, Д: T15, Е:T22 трансген ургамал 

 

Зураг 4. Трансген ургамал гарган авсан байдал

 

 

 

 

Манай хаяг

УБ, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж,

Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Утас: 976-11-341572

          976-11-341936

Факс: 976-11-341518

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

>>Дэлгэрэнгүй