Зургийн цомог

Бусад

Whatismyip

IP

Хэрэглэгч нэвтрэх

Хаан банк ханш

Сүү судлалын лаборатори

 

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ 

Төрөл бүрийн малын сүүний гарц, хими, физик шинж чанар, найрлагыг тодоройлох, монгол цагаан идээ боловсруулах уламжлалт арга, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг явуулж байна.

•Сүүнд агуулагдах тослог, уураг, чихэр, уñны хэмжýэ, нягт, орчин рН, хөлдөх цэг, эðäсийн хэмжээ, температур зэрэг үзүүлэлтийг лактоскан багажаар
•Сүүний амт, үнэр, өнгийг тодорхойлох

Уламжлалт болон дэвшилт технологи ашиглан сүү, сүүн бүтээгдэхүүн хийх туршилт, судалгаа

ДАВУУ ТАЛ

Лабораторийн шинжилгээг хурдавчлах, ажлын бүтээмжит чанарыг дээшлүүлэх зорилгоор орчин үеийн өндөр нарийвчлалтай багаж, тоног төхөөрөмж болох сүүний анализаторыг  ашиглаж байна.

Лабораторийн шинжилгээний явцын тэмдэглэлийг дээж бүрт хөтөлж, шинжилгээний үр дүнг үндэслэн ашиг шимээр тооцсон малын сонгон үржүүлгийн бүдүүвчийг шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлан боловсруулахын зэрэгцээ, эрчимсэн аж ахуйг үр ашигтай хөтлөн явуула бүх талын зөвлөлгөөг өгөх мэргэжлийн дадлага, туршлагатай боловсон хүчнээс бүрдсэн баг ажиллаж байна.

ЛАБОРАТОРИЙН ХҮЧИН ЧАДАЛ

Milkotester Master Pro Touch багажаар дараах үзүүлэлтүүдийг: тослог, усны хольц, нягт, уураг, лактоз, тосгүй хуурай бодис, эрдэс бодис, дээжний температур, дээжний хөлдөх температур, pH зэргийг тодорхойлж байна.

Хоногт төрөл бүрийн малын сүүний 200 ширхэг дээжинд задлан шинжилгээ хийж, явцын тэмдэглэлийг хөтөлж, шинжилгээний үр дүнг хүлээлгэн өгөх хүчин чадалтай. 

СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮНГЭЭС

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны “Малын удмын сангийн үндэсний төв”-тэй хамтран Монголд үржүүлж буй сүүний чиглэлийн 13500 толгой үнээг “Сүүний үхрийн гарваль, ашиг шимийн бүртгэл мэдээллийн сан”-нд бүртгэлжүүлэв.

Монгол оронд нутагшуулж буй сүүний чиглэлийн Альпин үүлдрийн 355 толгой ямааны гарваль, ашиг шимийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж төслийн багтай хамтран ажиллаж байна.

Сүүн бүтээгдэхүүний исгэлт, үйлдвэржүүлэлтийг цаашид гүнзгийрүүлэх технологи боловсруулах талаар хамтарсан судалгааны зэхэц ажлыг бүрдүүлээд байна.

Сүү судлалын лаборатори

 

 

 

Манай хаяг

УБ, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж,

Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Утас: 976-11-341572

          976-11-341936

Факс: 976-11-341518

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

БОЛЖ өөрчлөгдсөн болно.

 

>>Дэлгэрэнгүй