Туршилт судалгааны ажлын 2017 оны онцлох үр дүн

Туршилт, судалгаа, үйлдвэрлэл, эрдмийн бүтээл, хамтын ажиллагааны онцлох үр дүнгээс:

Туршилт, судалгааны чиглэлээр:

- Монголын нөхцөлд анхны трансген ургамал гарган авав. 

- Альпин үүлдрийн ямааны 600 хөврөлийг технологийн дагуу гүн хөлдөөж хадгалав. 

- Альпин үүлдрийн ямааны хөврөлийн гаралтай ишиг 12, Альпин х Монгол ямааны I үеийн өсвөр ямаа 45 толгойг гарган авав. 

- Үхэр, Сарлагийн гадна орчинд өсгөвөрлөж үр тогтоосон хөврөл 37 технологийн дагуу гүн хөлдөөж хадгалав. 

- Тэжээл үнэлгээний лаборатори Стандарт Хэмжил Зүйн Газрын техникийн зөвлөлийн хуралдаанд ороход бэлэн болов. (2017.12.13)

- Копиа-Монгол төвтэй хамтран ажиллах гэрээнд Мах, Сүү, Молекул генетикйн лабораторийг бүрэн тохижуулж ОУ-ын жишиг лаборатори болгохоор тусган ажиллаж байна.

 

Үйлдвэрлэлийн чиглэлээр:

Өндөр уулын бүсийн салбар хүрээлэнг өндөр хүчдлийн шугамтай холбож, тэжээлийн цехийг бүрэн ажиллагаанд оруулав. 

- Дархан-Уул аймгийн Хонгор сум болон Төв аймгийн Батсүмбэр суман дахь туршилт судалгааны талбайд 157.5 тн ногоон тэжээл үйлдвэрлэв.

- "Эрдсийн баяжмал долооц" 10000 гаруй ширхэгийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэхэд бэлэн болгов. 

Эрдмийн бүтээл: 

Тайлант хугацаан 110 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлсэнээс нэг сэдэвт бүтээл2, гадаад, дотоодод 88 өгүүлэл нийтлүүлж, зохиогчийн эхийн болон ашигтай загвар гэрчилгээ 5, стандарт, технологи 5-ыг боловсруулан батлуулав. 

Гадаадын хамтарсан төсөл: 

БНХАУ-ын ӨМӨЗО, Австрийн ВОКЮ-гийн Их сургууль, ОХУ, БНСУ-тай 8 чиглэлээр хамтран ажиллаж байна.

 

Манай хаяг

УБ, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж,

Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн

Утас: 976-11-341572

          976-11-341936

Факс: 976-11-341518

E-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

 

>>Дэлгэрэнгүй